Хамгийн муу Жеймс Бонд хэн бэ

Тагнуулчийн тухай өгүүлэх “Жеймс Бонд” цуврал үзэгчдийг байлдан дагуулаад хэдийнэ хагас зуун жил болжээ. Анхны анги 1962 оны долоодугаар сард гарсан бол сүүлийн цуврал “Spectre” өчигдөр нээлтээ хийсэн юм. 53 жилийн хугацаанд 23 цуврал бүтээл гаргажээ. Өнөөдрийн байдлаар алдарт тагнуулчийн дүрийг 6 жүжигчин бүтээсэн бол нийт цувралд 12 найруулагч, 5000 гаруй уран бүтээлч оролцсон байна. Үе үеийн тагнуулууд нэг нэгнээсээ давтагдашгүй бөгөөд үзэгчдийг хэзээ ч уйдааж байгаагүй юм.
Тэгвэл Британийн “www.dailymail.co.uk” сайт бодит амьдрал бус киноны хамгийн муу, харгис тагнуулчийг тодруулжээ.
Сеан Коннери
Хамгийн анхны “Жеймс Бонд” бол Шотланд гаралтай, холливуудын нэрт жүжигчин Сеан Коннери билээ. Тэрбээр тус цувралын зургаан ангид тогложээ.
Коннери тагнуулчийн дүрийг бүтээхдээ нийт найман хүний аминд хүрч /киноны төгсгөлд нэг хүн эргэн сэргэдэг/ хоёр бүсгүйтэй нэр холбогдож, хагас шил согтууруулах ундаа уусан байна.
Жорж Лазенби
Сеан Коннеригийн эрин үе дуусч дараагийн “Жеймс Бонд”-оор Австралийн жүжигчин Жорж Лазенби тодорсон юм. Тэрбээр ганцхан ангид тоглосон билээ.
Ганцхан цувралд тоглохдоо Лазенби дөрвөн хүний аминд хүрч, гурван бүсгүйтэй нэр холбогдож, киноны турш бүтэн оргилуун дарс уусан байна.
Рожер Мур
Жорж Лазенби өөрийн хүсэлтээр тагнуулчийн дүрээс татгалзсаны дараа түүнийг орыг залгаж Британийн уран бүтээлч, хөтлөгч Рожер Мур дараагийн “Жеймс Бонд” боллоо. Тэрбээр тагнуулчийн үүргийг гүйцэтгэж, танхай этгээдүүдтэй тэмцэж байхдаа найман хүний аминд хүрч, гурван бүсгүйтэй нэр холбогджээ.
Харамсалтай нь киноны зохиолын дагуу гурав дахь Бондын нэг дурлалт бүсгүй амиа алддаг. Энэ цувралд архи, согтууруулах ундаа тун бага гардаг бөгөөд Бонд нэг хундага согтууруулах ундаа ууж буйгаар гарчээ. Тэрбээр долоон цувралд тоглосон юм.
Тимоти Далтон
10 гаруй жил Бондын дүрийг бүтээсэн Рожер Мурыг кино багийнхан халж, дараагийн Бондоор Британийн уран бүтээлч Тимоти Далтоныг сонгов.
Тэрбээр Бондын дүрийг бүтээж, гэмт этгээдүүдтэй тооцоо бодох үедээ зургаан хүний аминд хүрч, хоёр бүсгүйтэй нэр холбогдож, нэг шил дарс уусан байна. Далтон хоёр цувралд тоглосон.
Прис Борснан
Тимоти Далтон эрүүл мэндийн шалтгаанаар уран бүтээлийг орхисны дараа Америкийн уран бүтээлч Прис Борснан дараагийн Бонд болов. Тэрбээр цаг үеийн хамгийн царайлаг Бондоор нэрлэгдсэн. Түүний тоглосон цувралууд бүгд амжилт олсон юм.
Хамгийн царайлаг Бонд Борснан дөрвөн цувралд тоглохдоо нийт 22 хүний аминд хүрч, хоёр бүсгүйтэй нэр холбогджээ. Тэрбээр царайлаг хэдий ч хамгийн харгис, бараг алуурчнаас дутахааргүй олон хүний амийг бүрэлгэж буйгаар кинонд гарчээ.
Даниель Грейг
Царайлаг хар үстэй Борснан насны эрхээр Бондын дүрээс халагдав. Найруулагчид болон кино багийнхан сүүлийн тагнуулчаар шаргал үстэй, Британийн уран бүтээлч Даниель Грейгийг сонгосон билээ.
Даниель Грейг гурван цувралд тоглохдоо гурван хүний аминд хүрч, хоёр бүсгүйтэй нэр холбогдсон. Зохиолын дагуу өнгөрсөн анги дээр Бондын дурлалт бүсгүй бусдын гарт хорлогддог.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ