Кидманыг нөхөр нь хуурчээ

img

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман охидынхоо хамтаар Лос Анжелес дахь нөхрийнхөө гэрээс явсан болохыг гэрчүүд мэдээлж байна. Хос саяхнаас таарамжгүй харилцаатай болсон бөгөөд гэр бүлээ авч үлдэхийн тулд жүжигчин бүсгүй дээрх сонголтыг хийсэн хэмээн “www.shoubiznes.club” мэдээллээ.

 

Жүжигчин бүсгүй гэрээсээ явсныхаа дараа твиттертээ “Өөр сонголт байхгүй. Тэр хүлээх, итгэх ямар байдгийг одоо мэдэх хэрэгтэй. Чамд хугацаа олгож байна...” гэж жиргэжээ.

 

Кидман хүүхдүүдийнхээ хамтаар гэрээсээ явсан нь дуучин Кейт Урбанаас болсон байна. Тэрбээр өнгөрсөн сарын 27-ны өдөр өөрөөсөө олон насаар дүү бүсгүйтэй Сан Францискод байрлах “Diamond” гэх буудлаар үйлчлүүлж буй зургийг “TMZ” сайтын гэрэл зурагчин авч, сайтдаа нийтэлсэн байна. Урбантай хамт явж байсан бүсгүй дуучин 22 настай Келсия Баллерини гэнэ. Тэрбээр зурагчдыг харсаныхаа дараа дуучин эрийг үнссэн аж.

 

Урбан, Кидман гэрлээд долоон жил болжээ. Дуучин эр энэ хугацаанд нэг бус удаа гэр бүлээ хуурч байсан билээ. 2012 онд өөрөөсөө 11 насаар дүү тайчигч бүсгүйтэй уулзаж байхдаа баригдаж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ