“Хүн аалз” дахиад л саллаа
2015-10-28

“Хүн аалз” цувралын од, жүжигчин Эндрю Гарфилд 2011 оноос үерхсэн жүжигчин Эмми Стоунаас салжээ. Хос дөрвөн жил үерхэхдээ гурван удаа салсан бөгөөд энэ удаагийн салалт эцсийнх хэмээн хүн аалз өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Эндрю Гарфилд “Дахиад л утгагүй шалтгаан. Салалт, салалт. Дахин нийлэхгүй. Миний амьдралаас яв” гэж жиргэжээ. Түүнийг ийнхүү жиргэсний дараа жүжигчин бүсгүй “Утгагүй гэнээ. Намайг утгагүй гэсэн үү. Сайхан амьдраарай” гэж хариу жиргэсэн байна.

 

Тэд “Хүн аалз” цувралын сүүлийн анги “The Amazing Spider-Man” кинонд хамтран тоглож, дотноссон юм. Хосын салсан шалтгаан тодорхойгүй байгаа ч 32 настай Эндрю, 26 настай Эмматай гэрлэж, хүүхэдтэй болохыг хүссэн бол найз бүсгүй нь зөвшөөрөөгүй хэмээн нэрээ нууцалсан гэрч “TMZ” сайтад ярьжээ. Гэрч мөн тэдний хүүхдийн асуудлаас болж хэрэлдэж буй 16 секундын видео бичлэгийг тус сайтад өндөр үнээр зарсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин