Крис Мартин найз бүсгүйтэй болжээ

Холливуудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроугийн экс нөхөр “Coldplay” хамтлагийн дуучин 38 настай Крис Мартин шинэхэн дурлалтайгаа учирсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өөрөөсөө долоо дүү, жүжигчин Аннабелла Уаллисийн хамтаар Лос Анжелес хотноо болзож байхдаа өчигдөр сэтгүүлчидтэй таарсан аж.
Хос ихэд дотно харагдаж байсан бөгөөд Крис сэтгүүлчдийг харсныхаа дараа болзоот бүсгүйгээ өргөжээ. Тэд өнгөрсөн сард танилцсан, уулзах саналыг Крис гаргасан хэмээн хамтлагийнх нь хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Гвинет, Крис нар өнгөрсөн сард албан ёсоор салсан бөгөөд ирэх сард хүүхдүүдийнхээ асран хамгаалах эрхийн төлөө шүүхдэлцэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэд 2003 онд гэрлэж, 2 хүүхэдтэй болсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ