Ц.Цогтбаатар хэсгийн аваргын төлөө барилдана
2015-10-30

Абу Дабигийн "Гранд Слам"-ын эхний өдрийн барилдаанууд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэж буй манай тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Цэнд-Очирын Цогтбаатар гуравдугаар тойрогт өрсөлдөгчөө цэвэр яллаа. Ингэснээр манай бөх хэсгийн аваргын төлөө Казахстаны бөхтэй хүч үзэхээр болж байна.

 

Тэрбээр эхний тойрогт Болгарын Янислав Герчевийг цэвэр ялсан. Хоёрдугаар тойрогт ОХУ-ын Беслан Мудрановт хожигдож яваад шийдвэрлэх мөчид ялалтын өөртөө авч чадсан юм.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
Dash:
Tsogtbaatar hesgiin avarga bolloo. Ene zaluu uneheer sain bna daa. Nuruunii bertliig ni sedreehgui baihsan daa. Manai zaluu judochdoos ene zaluu l baih shivdee. Amjilt eruul enhiig husee
2015-10-30
Зочин:
болдбаатар үнэхээр муу болжээ. мэхгүй болсон байна.
2015-10-30