Чуулгынхан зургаан алтан цомтой ирлээ

"Монгол туургатан" олон улсын бүжгийн наадамд оролцсон Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжиг ангийн хамт олон ганзага дүүрэн ирлээ. Монгол туургатан улсуудын бүжгийн хамтлагууд есэн номинациар уралдаж, манай бүжигчид зургаан алтан цом хүртжээ.
ӨМӨЗО-ны нийслэл Хөх Хотноо энэ сарын 23-28-нд болсон “Монгол туургатан” олон улсын бүжгийн наадмын хүрээнд болсон мэргэжлийн уралдаанд ҮДБЭЧ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг ангийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна.
Манай уран бүтээлчид ямар төрөлд, ямар шагнал авсныг хүргэе.
1. Шилдгийн шилдэг, Гранпри шагнал
Хөгжмийг Ж.Мэнд-Амар
Дэглэлт С.Сүхбаатар “Монгол угсаатны уламжлал”
2. “Орчин цагийн монгол бүжиг”, алтан медаль
Хөгжмийг М.Бирваа
Дэглэлт А.Даваахүү “Салхит шувуун”
3. “Орчин цагийн монгол бүжгийн ая”, алтан медаль
ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч СТА М.Бирваа “Салхит шувуун”
4. "Уламжлалт монгол бүжиг”, алтан медаль
Хөгжмийг М.Бирваа
Дэглэлт Б.Баярбаатар “Жороон жороо”
5. “Уламжлалт монгол бүжгийн хөгжим”, алтан медаль
ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч СТА М.Бирваа “Жороон жороо”
6. Бүжгийн хувцасны шилдэг загвар
Хөгжмийг М.Бирваа
Дэглэлт Б.Баярбаатар
Хувцасны зураач Ганбат “Жороон жороо”
Нүүрний зурагт “Салхит шувуун” бүжиг.
Дотор “Жороон жороо” бүтээлүүд тус тус алтан цомын эзэн болжээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ