Клуни нохой үрчилж авчээ

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни, гэргий Амал Клуни нар Калифорни мужид байрлах “Fantasy” гэх амьтны дэлгүүрээс Майли гэх нохойг үрчилж авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Клуни твиттертээ “Зүгээр л нохой худалдан авахыг хүсээгүй. Үрчилж авахыг хүссэн. Бид Майлитэй дотно болохыг хичээж байна. Тэр минь их хөөрхөн. Амал тун жаргалтай байгаа” гэж жиргэжээ. Амал “Сэтгэл доторх хоосон зайг минь энэ хөөрхөн нохой дүүргэж байна. Их жаргалтай байна” гэжээ.
Хос ирэх онд хүүхэдтэй болохоор төлөвлөжээ. Өнгөрсөн тавдугаар сард Амал жирэмсэн болсон хэмээн хэвлэлүүд мэдээлсэн ч уг мэдээллийг хос батлаагүй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ