Тэйлороос 42 саяыг нэхэмжлэв

img

Дуучин Жессе Брахам гэгч Тэйлор Свифтийг өөрийнх нь дууны үгийг хулгайлсан хэмээн буруутгаж, 42 сая ам.доллар нэхэмжилсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жессе хэлэхдээ “Тэйлорын өнгөрсөн оны наймдугаар сард гаргасан “Shake it off” дууны дахилт хэсэг нь миний “Haters Gone Hate” дууны бадагтай адилхан үгтэй. Би энэ дууг 2013 оны хоёрдугаар сард гаргасан” гэжээ.

 

Дуучин Тэйлороос мөнгө нэхэмжилснээс гадна “Shake it off” дууны үгийн зохиогчдын дунд өөрийнхөө нэрийг бичүүлэх хүсэлтэй байгаа юм. Тэрбээр “Би хохирогч болохыг хүсэхгүй байна. Бусдын дууны үгийг хулгайлж, алдартай болох нь хууль бус. Тэйлорын жинхэнэ төрх бол энэ. Тун удахгүй бид шүүхэд уулзах болно” гэж хэлжээ.

 

Дууны үг хулгайлсан гэгдээд буй Тэйлор инстаграмдаа “Юу гэнээ” гэж бичсэн байна. “Shake it off” дуу “Youtube.com” сайтад байршаад жилийн хугацаанд 1.126.957.066 хүн сонсож, дэлхийн 35 орны чартыг тэргүүлж, 11 шагналын эзэн болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ