“Халиуны ертөнц” 25-35 мянган төгрөгөөр үнэлэгджээ

img

 

Хөгжмийн зохиолч, найруулагч  СТА Н.Халиуны “Халиуны ертөнц” уран бүтээлийн тоглолт удахгүй болно. Тоглолтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд СТА Н.Халиун болон МУГЖ Т.Ариунаа, Б.Дашдондог нар оролцов.

 

Н.Халиун нь 1992 оноос хойш 20 гаруй жил дуу, хөгжмийн зохиол бичиж, хөгжмийн найруулагч болон продюсероор дагнан уран бүтээл туурвижээ. Энэ хугацаанд 100 гаруй дуу зохиож, 1000 гаруй дууны хөгжмийн найруулга,  7 кино жүжгийн хөгжмийг бичсэн аж. 23 жилийн турш уран бүтээл туурвисан ч өөрийн бие даасан тоглолтоо хийгээгүй бөгөөд энэ тоглолт түүний анхны тоглолт гэдгээр онцлогтой юм.  Тэрбээр “ Чанартай уран бүтээл хийж, тэр бүтээл маань тодорхой хугацааг өнгөрөөж, харин би өөрөө тоглолт хийх хэмжээний уран бүтээлч болсон цагтаа л... гэж явсаар өдийг хүрлээ” гэв. Мөн  түүний дотоод ертөнцийг  хөгжмөөр дамжуулан  үзэгчдэд хамгийн ойр хүргэх тоглолт болно гэдгийг хэлж байв.

 

Уг тоглолтын зохион байгуулагчаар “Bros” рекордс, тоглолтын найруулгыг “On” n Off”  продакшн гүйцэтгэж байгаа аж. Тоглолтонд “Харанга”, “Камертон”, “Номин талст”, МУСТА Б.Чинбат зэрэг 20 гаруй уран бүтээлчид оролцох юм байна. Мөн МУСТА  Б.Мягмарсүрэн, Э.Минжинсор, Л.Байзада зэрэг дуучин ирж оролцох аж.

 

“Халиуны ертөнц” тоглолт энэ сарын 13,14-ний өдрүүдэд “UB palace”-ийн концертын танхимд 19:00 цагт болох юм байна. Тасалбар 25-35 мянган төгрөгийн үнэтэй аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
зэрлэг новш
2015-11-04