Ирина “L’Oreal”-ийн инстаграмыг хөтлөнө

Оросын супермодель Ирина Шейк гоо сайхны “L'Oreal” брэндийн нүүр царайгаар тодорч, сурталчилгааны моделийн гэрээ байгуулсан билээ. Тэрбээр тус брэндтэй 11 сая ам.долларын хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Ирина тус брэндийн нүүр царайгаар тодрохоос гадна инстаграм хуудсыг нь хөтлөн явуулахаар болсон тухай www.hellomagazine.com” мэдээллээ.
Модель брэндийн инстаграм хуудсанд өөрийн мэдээллээ оруулахаас гадна “L'Oreal” брэндийн өдөр тутмын мэдээллийг нийтлэхээр тохиролцсон байна. Тэрбээр хоёр хоногийн өмнөөс инстаграмаа хөтлөн явуулж эхэлсэн аж. Өөнөөдрийн байдлаар 14 мэдээлэл нийтэлж, 45 зураг байршуулжээ.
Ирина өчигдөр “Бүх зүйл сайхан болно. Сэтгэлээр бүү унаарай. /Airbus A321////” гэж бичсэн байна. Оросын онгоц Египетийн Синайн хойгт осолдож, Оросын 213 иргэн амиа алдсан юм. Ослын дараа Ирина твиттертээ “Бурхан минь. Харамсалтай” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ