Паттинсон сүйт бүсгүйтэйгээ эргэн нийлжээ

Лондон хотноо холливуудын нэрт жүжигчин Роберт Паттинсоны сүйт бүсгүй асан, дуучин Фкагийн “Live” тоглолт амжилттай үргэлжилж байна. Өчигдөр болсон тоглолтыг Паттинсон ирж үзсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тоглолтын дараа тэд машинд хамт сууцгаасан бөгөөд сэтгүүлчдийг харсныхаа дараа нүүрээ нууж, жолоочоосоо хурдан явахыг хүчээ. “Тэд дотно харагдаж байсан. Фка одоо хүртэл сүйн бөгжөө зүүж байсан. Хос эвлэрсэн бололтой” хэмээн “TMZ” сайт мэдээлжээ.
Тэд өнгөрөгч долоо хоногт сүйгээ цуцалж буйгаа мэдэгдсэн юм. Салалтын шалтгаан амрах завгүй, ачаалалтай ажлаас болсон хэмээн хос тайлбарласан билээ. Хос өнгөрсөн оны нэгдүгээр сараас болзож, өнгөрөгч долоодугаар сард сүй тавьсан юм. Хурим ирэх оны тавдугаар сард товлогдоод байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ