Жоли 90 наслахыг хүсдэг

img

 

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өчигдөр худалдаанд гарсан “WSJ” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр нөхөр Брэд Питтийн хамтаар 1920 оны үйл явдлыг харуулах “Далайн эрэг” кинонд хамтран тоглож буй бол жүжигчин бус найруулагчийн хувиар 1970 оны дайны тухай өгүүлэх “Вьетнам охины тэмдэглэл: Тэд эхлээд миний эцгийг буудсан” кинонд ажиллаж байна. Жоли тус сэтгүүлд зургаа авахуулахын тулд балетийн бүжигчин шиг хувцаслажээ.

 

Жүжигчин бүсгүй ярилцлагынхаа эхэнд “Би хүүхдүүдийнхээ төлөө цаашид хичээнгүйлэн амьдрах болно. Хэдэн удаа ч хагалгаанд орж чадна. Урт удаан наслахын тулд бүх зүйлийг туршиж үзэж болно. Миний эрүүл мэнд тааруухан байгаа. Хэд хэдэн удаа хагалгаанд орсон. Босохыг хүсэхгүй байсан ч хүүхдүүдийнхээ төлөө би орноосоо боссон. Би хүүхдүүдийнхээ гэрэл цацруулсан царайг нь насан туршдаа хармаар байна” гэж ярьжээ.  

 

Хөтлөгч жүжигчнээс “Та хэд наслахыг хүсдэг вэ” гэж асуухад “90 нас. Энэ насан дээр ирэхэд хүүхдүүд минь том болчихсон байна. Тэгэхээр санаа зовох нь багасах байх” хэмээн хариулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ