Бекхэм Балбад очжээ

Хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм өчигдөр НҮБ-ын дэргэдэх “UNICEF”-ийн элчийн хувиар Балба улсад очиж, тусламж үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бекхэм тус улсын “Падам Жуоти” гэх сургуульд зочилж, сурагчидтай хөлбөмбөг тоглосон байна. Тэрбээр сурагчдад хичээлийн хэрэглэл болон амттан тараажээ.
Тамирчин эр анх удаагаа Балбад ирж байгаа бөгөөд сурагчидтай уулзсныхаа дараа газар хөдлөлтөөр орон гэрээ алдсан хүмүүстэй уулзсан аж. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Балбад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 8000 хүн амиа алдаж, сая орчим иргэн гэргүй болсон юм.
Бекхэм иргэдтэй уулзах үеэрээ “Та бүхнийг бурхан ивээг. Би та нарын төлөө залбирах болно” гэж хэлжээ. Тэрбээр мөн сурагчтай селфи хийж, твиттертээ байршуулаад “Хүүхдүүдийн нүд яг л од шиг гялалзаж байна. Балбачууд намайг танина гэж зүүдэлсэнгүй. Үнэхээр гайхалтай. Эдгээр хүүхдүүд Балбын ирээдүй” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ