Крис Мартин: Үнэнч байж чадаагүйд уучлаарай

“Coldplay” хамтлагийн дуучин cөчигдөр “Америкийн шүтээн” шоуны хөтлөгч Раун Сикретийн “On Air” радиод ярилцлага өгчээ.
-Энэ онд олон хос саллаа. Олон ч хос төрлөө. Миний бодлоор хүмүүс олны танил болохоороо гэр бүлээ хуурч, нууц амрагтай болдог. Хууралтын тухай юу гэж боддог вэ?
-Мэдээж хэрэг зүгээр сууж байгаад л эхнэрээ эсвэл нөхрөө хуурах бодол орж ирэхгүй. Хууралт гэх зүйлийг тайлбарлавал хагарч, бутарсан сэтгэлийг нийлүүлэх гэсэн оролдлого. Мэдэхгүй юм. Уучлаарай энэ бол миний бодол.
-Та бол дуучин хүн. Та дуугаараа юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?
-Цаг үетэйгээ зэрэгцэн алхахыг хүсдэг. Би дуугаа бичих үедээ гэртээ байх дургүй. Олон нийтийн газраар явж, метро, автобус, галт тэрэг гэх мэт олон хүн зэрэг үйлчлүүлдэг газар байх дуртай. Хоосон хана ширтээд надад дууны санаа орж ирэхгүй. Харин олон нийттэй харилцаж л дууны санаа орж ирнэ. Би залуу хосыг ажиглах их дуртай. Тэдний нэг нэгэндээ хэлж буй үгс яг л дууны үг шиг байдаг. Би хэзээ ч “зүрхэн дээр шувуу сууна” гэх үгийг сонсож байгаагүй. Гэтэл нэг жоохон хүү найз охиндоо “Чи бол шувуу. Шувуухай минь чи миний зүрхэн дээр суучихлаа” гэж хэлсэн. Энэ өгүүлбэрийг сонсоод их гайхсан, бас их гайхалтай дууны санаатай болсондоо баярласан. Хайрыг юугаар ч илэрхийлж болдогийг мэдэрсэн. Хайраас өөр зүйлийг ямар нэгэн зүйлтэй зүйрлэхэд тийм ч утга төгөлдөр сонсогдохгүй.
-Хайрыг тамтай ч зүйрлэж болно?
-Тийм шүү. Чи намайг там шиг тарчлааж байна гээд л. /инээв/
-Аль ч цаг үед хайр хамгийн хүчтэй бас гайхалтай байсан?
-Тиймээ.
-Хагацалд таны зүрх хэрхэн шархалдаг вэ?
-Хайрын хагацал, хүйтэн мэсээс хүнд тусдаг гэдгийг мэдсэн. Хайраа, гэр бүлээ, ер нь энэ амьдралаа авч үлдэхийг их хичээсэн ч бүх зүйл миний өмнө нуран унасан. Зүрх минь цочролд орж, бодит ертөнцөөс тасарсан.
-Та 2003 онд жүжигчин Гвинет Пэлтроутай хуримлаж, хоёр хүүхдийн эцэг, эх болсон. Холливуудын хамгийн бат бөх гэх бүл өнгөрсөн оноос хагарч, бутарч эхэлсэн. Саяхан албан ёсоор салж буйгаа зарласан. Би нарийн зүйлийг мэдэхийг хүсэхгүй байна. Зүгээр л салалтын буруутанг мэдэхийг хүсч байна?
-Шууд буруутай этгээдийг хэлэхээсээ өмнө би энэ бүсгүйг одоо хүртэл хайрлаж, хүндэлдэг. Гэнэт л ийм зүйл болчихсон. Нэг л мэдэхэд бидний дунд нөхөж болохооргүй том ангал үүсчихсэн байсан. Ингээд л боллоо. Бүх зүйл ойлгомжтой.
-Хүмүүс та хоёрын салалтад нас нөлөөлсөн гэдэг. Та эхнэрээсээ зургаан насаар дүү?
-Утгагүй зүйл ярихаа боль гэж хүсье.
-Таныг жүжигчин Женнфер Лауранстой дотно харилцаатай гэдэг. Энэ үнэн үү?
-Надад таалагддаг. Бид хэд хэдэн удаа оройн хоол хамтдаа идсэн дараа нь найзууд болохоор шийдсэн.
-Аннабелла Уаллисийн тухай?
-Зүгээр л болзоо. Өөр зүйл байхгүй.
-Саяхнаас таны экс эхнэр тань нэг залуутай болзож эхэлсэн. Та хүртэл хэд хэдэн удаа болзлоо. Гэхдээ миний бодлоор та хоёроос илүү хүүхдүүд тань шархалж байна гэж бодохгүй байна уу?
-Тиймээ. Үнэхээр үнэн. Хөөрхий үрс минь. Эцсээ хүртэл үнэнч байж чадаагүйд уучлаарай. Гэхдээ та хоёроо насан туршдаа хайрлах, хамгаалах болно гэдгээ амлаж байна. Бид шархаа нөхөхийн тулд ууна эсвэл хэн нэгнийг зүрхэндээ урина. Харин хүүхдүүд минь итгэл хүлээгээд биднийг хүлээнэ. Салалтаас болж хүүхдүүдтэйгээ таарамжгүй харилцаатай болмооргүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ