Хилтон сүйт залуугаа танилцуулав

img

“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон тун удахгүй хуримаа хийх гэж буйгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл сүйт залуугаа нууцалсан юм. Тэгвэл Хилтон сүйт залуугийнхаа хамтаар Австралийн “Seiten Blicke” сэтгүүлийн нүүр хуудсыг чимснээс гадна хувийн амьдралынхаа талаар ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хилтон “Энэ бол миний шинэ амьдрал. Би хэзээ ч гэрлэхгүй гэж бодож байсан. Одоо миний бодол өөрчлөгдсөн. Би гэрлэхээр болсон. Танилц, миний сүйт залуу” гэж ярьжээ. Түүний сүйт залууг Томас Кросс гэдэг бөгөөд Австралийн тэрбумтан юм.

 

Тэд өнгөрсөн оноос болзож энэ оны хоёрдугаар сард сүй тавьцгаажээ. “Хос хуримаа ирэх оны гуравдугаар сард хийхээр болсон. Ойролцоогоор 200 сая ам.доллар хуримандаа төсөвлөсөн” хэмээн “TMZ” сайт мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
200 say ch geh shig. Hezee ch tiim hurim baidaggui yum. Medeegee zov orchuulaach.
2015-11-16
Зочин:
Хүүхэн олдохгүй л байгаан байх даа
2015-11-16
gggg:
Австри гэж байхад Австрали гэж андуураад байна.
2015-11-15