Өвөрхангайн ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ

img

Өвөрхангайчууд энэ бямба гарагт аймаг, цэргийн арслан цолтнууддаа хүндэтгэл үзүүлэх дөрөвдүгээр чуулга уулзалт боллоо. Тус аймгийн Үндэсний бөхийн холбоо дөрөв дэх жилдээ энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм.   Тус холбооны тэргүүн н.Хүрэлбаатар наадмыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү чуулга уулзалтаараа бид аймгаас төрөн гарсан арслангууддаа хүндэтгэл үзүүлэх, тэднийг алдаршуулах, мөн энэ спортоор хичээллэж байгаа залуу үедээ сургамж, үлгэр дуурайлал, урам зориг өгөхийг зорьдог.  Өвөрхангай нутгаас улсын цолтой олон бөх төрүүлэх нь бидний зорилго” гэв.

 

Чуулга уулзалтад аймгийн арслан, ахмад бөх Д.Аюушжав, Ц.Донтор Ц.Цэдэндамбаа, Н.Баатар, С.Доржваанчиг, Г.Дашцэрэн, Н.Пүрэвдорж, цэргийн арслан Д.Цэрэндоржы тэргүүтэй ахмад бөхчүүд болон залуу арслангууд хүрэлцэн ирсэн байлаа. Одоогоор аймгийн хурц арслан Д.Цэрэнсодном, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, цэргийн арслан Л.Батзориг тэргүүтэй 10 гаруй залуу хүчтэн ид барилдаж байгаа аж.

 

Өвөрхангай аймгийн Бөхийн холбооны дэд дарга, УИХ  дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг 40-өөс дээш настай ахмад бөхчүүдэд гарын бэлэг гардуулж, хүндэтгэл  илэрхийлсэн байна.  Тэрбээр энэ сарын 7-23-ны өдрүүдэд Өвархангай аймгийн сумдад ажиллаж, “Цаг үе” сэдэвт илтгэл тавин, ард иргэдтэй уулзаж байгаа юм. Тэрбээр “Өвлийн тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр өвөрхангайчууд маань нутгаасаа төрөн гарсан аймаг, цэргийн арслан цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ. Манай нутгаас маш олон аварга, арслан, заан, начингууд төрөн гарсан. Иймд бөхийн өлгий нутаг гэж хэлж болох юм. Цаашид ч олон улсын цолтой бөхчүүд төрөн гарах боломжтой гэдэг нь харагдаж байна. Манай залуу бөхчүүд амжилттай барилдахад ахмад үеийнхний оролцоо маш чухал” онцолсон юм.

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Choijilsuren mun ajguu
2015-11-16
Зочин:
Choijilsuren mun ajguu
2015-11-16