Нэхий хувцасны загварын чиг хандлагыг танилцуулав

“Snow 2016” загварын шоу “Crocus Event Hall”-д боллоо. Уг шоуг дизайнер Ариунаа Сүри,
“Дархан минж” ХХК-тай хамтран зохион байгуулж, нэхий хувцасны чиг хандлагыг танилцуулав.
Энэ шоуны гол онцлог нь монгол хонины нэхийгээр хийсэн загварыг танилцуулсан явдал байв.
“Дархан минж” ХХК, Европын “Stahl”, “Sarchem”, Хятадын “Fambo” зэрэг компанитай хамтран монгол хонины нэхийг боловсруулах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр олон үе шаттай туршилт судалгааг явуулжээ. Судалгааны үр дүнд монгол нэхийний талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж, өмсөхөд хүнд гэгддэг нэхийг хөнгөн зөөлөн, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн болгож чадсан аж.
Ингэж зөөлрүүлсэн хонины нэхийгээр дизайнер Ариунаа Сүри орчин үед нийцсэн загварын коллекцыг бүтээж, танилцуулсан нь энэ юм.
Ариунаа Сүри энэ удаагийн загварын сэдвээр “Мазаалай баавгай”-г онцлон сонгожээ. Тоо толгой нь цөөрсөн энэ ховор амьтныг хайрлаж, хамгаалж, өсгөж үржүүлээсэй гэсэн уриалга болгож энэ сэдвийг загвартаа тусгасан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ