Мадонна хохирогчдод хүндэтгэл үзүүлэв

img

Попын хатан хаан, дуучин Мадонна “Rebel Heart” аялан тоглолтынхоо хүрээнд өчигдөр Швед улсад тоглолтоо хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр тоглолтынхоо үеэр террорист этгээдүүдийн золиос болж, харамсалтайгаар амиа алдсан францчуудад хүндэтгэл үзүүлсэн байна.

 

Дуучин бүсгүй “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Би итгэж чадахгүй байна. Амиа алдагсдын дунд Мадоннагийн дууг сонсдог хүмүүс байсан байх. Тайван амгалан Парис хотод яагаад террористууд үүрлэв. Яагаад энгийн иргэд өртөв. Яагаад, яагаад” хэмээн хэлээд уйлжээ.

 

Тэрбээр тоглолтын дараа твиттертээ “Би өнөөдөр та бүхний төлөө дуулах болно. Өнөөдөр би та бүхний төлөө уйлах болно. Өнөөдөр би та бүхний төлөө гашуудах болно” гэж жиргэсэн байна. Мадонна мөн инстаграм, твиттер, фэйсбүүкийнхээ нүүр хуудсанд Францын төрийн далбааны зургийг байршуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Granny needs money!
2015-11-17