Бейонситэй хамтрахаас татгалзжээ

img

Британийн уран бүтээлч Аделийн сүүлд гаргасан “Сайн уу” дууг дуучин Бейонси дуулахыг хүссэн ч татгалзсан хариу авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бейонси, Адельтэй хамтран “Сайн уу” дууг дуулахыг хүсч, өнгөрсөн амралтын өдөр түүнтэй утсаар ярьсан гэнэ. Адель дээрх саналаас эелдэгээр татгалзаж, “Би таны фэн. Би таныг дэмждэг, хайрладаг. Гэхдээ саналаас тань татгалзаж байна. Намайг буруутгах хэрэггүй шүү” гэж хэлжээ.

 

Дуучин бүсгүй өчигдөр твиттертээ “Би Беойнсигийн фэн. Би түүний дэргэд зогсоод дуулахаас ичиж байна. Би түүний гайхалтай төрх, гайхалтай дуу хоолойг нь гутаахаас эмээж буй учир түүнтэй хамтрахгүй” гэж жиргэжээ.

 

Энэхүү жиргээний дараа Бейонси “Хонгор минь зүгээр. Чи бол домог” хэмээн хариу жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ