Бекхэм оны тачаангуй залуу боллоо

“People” сэтгүүл энэ оны хамгийн тачаангуй залууг нэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ оны тачаангуй залуугаар дөрвөн хүүхдийн эцэг, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм тодорчээ. Тэрбээр 2000 оноос энэхүү шалгаруулалтад багтаж ирсэн юм.
Бекхэм “2015 оны тачаангуй залуу” гэх цомоо гардан авсныхаа дараа инстаграмдаа “Хөгширсөн хэмээн өөрийгөө бүү гол. Би 40 настай. Миний амьдрал дөнгө эхэлж байна. Би гайхалтай гэр бүлийнхээ хүчээр сайхан харагдаж байгаа юм. Би үргэлж инээдэг. Инээх нь залуу харагдахад тусалдаг” гэж бичжээ.
“People” сэтгүүл 1985 оноос эхлэн “Оны тачаангуй залуу”-г тодруулах болсон. Өнгөрсөн оны тачаангуй залуугаар жүжигчин Крис Хэмсворт тодорсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ