Орланда Блумтай эргэн нийлэхгүй

img

Австралийн супермодель Миранда Керр Тайландын “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд 2013 онд салсан экс нөхөр Орланда Блумтай эргэн нийлэхгүй гэдгээ хэлжээ.

 

Миранда “Миний хүү үргэлж аавынхаа тухай асуудаг. Бид сайхан харилцаатай байгаа. Хэдий бид салцгаасан ч нэг нэгнээ хүндэлдэг хэвээр байна. Түүнийг хайрлах сэтгэл дуусаагүй ч эргэн нийлэхгүй. Дахин хамт амьдрахыг хүсэхгүй байна. Өдөр өнгөрөх тусам бид хөндийрсөөр одоо хоёр уулны орой дээр гарцгаажээ. Буухад хэтэрхий эрсдэлтэй” гэсэн байна.

 

Хос 2009 онд хуримаа хийсэн, дөрвөн настай хүүтэй билээ. Тэдний салалтын шалтгаан нууц хэвээр байгаа юм. Өнгөрсөн оны долоодугаар сард албан ёсоор салцгаасан. Шүүхийн шийдвэрийн дагуу Фулин хүү ээжтэйгээ хамт амьдрах болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Tanai website-iin hed heden medee unshihad Orlando gehiig Orlanda, Flinn gehiig bas aldaatai bichsen bna. Gadaad hel medehgui baij bolno, gehdee olny tanil hunii neriig aldaj bicheed baihdaa taadag bnaa. Denduu hariutslagagui yum. Medee unshihaas iluu utsaar hureh yum
2016-01-22