Шейкийн гэр бүлийнхэнтэй танилцжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер энэ оны зургаадугаар сараас болзож эхэлсэн, Оросын супермодель Ирина Шейкийн гэр бүлтэй танилцахаар Москва хотноо ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд Москва хотын нэгэн дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Мөн жүжигчин эр найз бүсгүйнхээ гэрийн гадна зогсч байгаа зургаа өөрийн инстаграмдаа байршуулж “Би ирчихлээ” гэж бичжээ.

 

Өнгөрсөн есдүгээр сард Ирина, найз залуугийнхаа гэрт зочилж, түүний ээжтэй дэлгүүр хэсч байхдаа сэтгүүлчидтэй таарсан билээ. Хосыг хуримаа хийхээр төлөвлөж байна хэмээн гэрчүүд мэдээлсэн ч аль аль нь батлаагүй байна.

 

Ирина экс найз залуу Криштина Роналдутай дөрвөн жил хамт амьдрахдаа ганц ч удаа гэрийнхэнтэйгээ танилцуулаагүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ