Саймоны хүү шүүгч болов

img

“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуэллийн хүү 21 сартай Эрик шүүгч болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шоуны шүүгчийн ширээний ард сууж буй хүүгийнхээ зургийг нь Саймон твиттертээ байршуулаад “Бяцхан шүүгч. Аав шигээ шүүгч болохыг хүссэн учир өнөөдөр дагуулан ирлээ. Хөөрхөн харагдаж байна” гэж жиргэжээ.

 

Бяцхан шүүгчийн зураг интернэт ертөнцөд тавигдсан даруйдаа 12.5 сая лайк цуглуулж чадсан байна.  Шүүгч, дуучин Шерил мөн Эрикийн зургийг инстаграмдаа байршуулаад “Ааваасаа дутахааргүй чанга эр байна” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ