
Сүхбаатар дүүргийн шүүхэд нутаг нэгтнээ БНХАУ-д худалдаж биеийг нь үнэлүүлсэн гэх хэрэгт сэжигтнээр татагдсан Б-ын шүүх хурал 14.00 цагаас болно.
Түүнд эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, зуучилсан, зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байраар хангасан хэмээн буруутгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-200дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ