Жүжигчин Б.Амарсайханы бас нэг амжилт

Жүжигчин Б.Амарсайхан “Бодлын хулгайч” киногоороо АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон “Asian World Film Festival”-д оролцжээ. Нийт 30 кино бүтээл өрсөлдсөн энэ фестивалиас “Бодлын хулгайч” кино шүүмжлэгч, уран бүтээлчид болон үзэгчдээс өндөр үнэлэлт авч, “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл”-ийн шагналыг авчээ.
Мөн энэ үеэр жүжигчин Б.Амарсайханыг тус кино наадмын Удирдах Зөвлөлийн Хүндэт гишүүнээрээ санал нэгтэй сонгож, батламж гардуулсан байна. Түүнтэй хамт “Oscar”-ын шагналт, нэрт продюссер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын дарга зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр сонгогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ