Залуухан харагддаг одоор Том Крузыг нэрлэв

Америкийн “ELN” сэтгүүл уншигчдынхаа дунд наснаасаа залуухан харагддаг эрэгтэй уран бүтээлчийг тодруулах санал асуулга явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү санал асуулгын ялагчаар холливуудын нэрт жүжигчин Том Круз тодорсон байна.
Өдгөө 53 настай жүжигчинг яг л 45 настай мэт харагддаг хэмээн санал асуулгад оролцсон хүмүүс дүгнэсэн байна. Санал асуулгын дараа жүжигчин эр твиттертээ “Би залуухан харагддагаа мэднэ. Миний гадаад төрх олон хүн таалагддаг. Би сэтгэл хангалуун байна” гэж жиргэжээ.
Том өнгөрсөн онд “People” сэтгүүлээс тодруулсан хамгийн тачаангуй залуу жагсаалтын аравдугаар байрт жагссан билээ. Тэрбээр сайхан төрхтэй болохын тулд шүдээ янзлуулж хэд хэдэн удаа үрчлээгээ татуулж байснаа хүлээн зөвшөөрч байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ