Селенагийн хамгаалагч андуурчээ

Дуучин Селена Гомезийн бие хамгаалагч нь бүдүүлэг зан гаргажээ. Дуучин бүсгүй студиэсээ гарч явахад олон хүн түүний гарын үсгийг авахыг хүсчээ. Нэг залуу дуучинд үзэг өгөх үедээ бие хамгаалагчид нь цохиулсан байна.
Хамгаалагч үзгийг нь хутга хэмээн андуурч, залуугийн гар руу хүчтэй цохиж, аргагүйн эрхэнд хараалын үг хэлсэн гэжээ. Тэрбээр “Үзэг яг л хутга шиг харагдаж байсан. Би ажлаа хийсэн” гэж хэлжээ.
Цохиулсан залуу “Яахаараа үзгийг хутга хэмээн андуурдаг байна аа. Мөн түүний амнаас гарсан тэдгээр үгийг насан туршдаа мартахгүй” хэмээн жиргэсэн байна.
Тус жиргээний дараа Селена “Бие хамгаалагчийнхаа өмнөөс уучлалт гуйя. Түүний нүд буруу харсан бололтой” хэмээн хариу жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ