Кардашианы дүү ааваасаа ичдэг

img

Реалити шоуны од Ким Кардашианы бага дүү Кули Женнер “The Ellen DeGeneres” шоунд оролцох үеэрээ хүйсээ солиулж Брюс Женнерээс Кайтлин Женнер болсон ааваасаа ичдэг тухайгаа ярьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Аавыг хүйсээ солиулж эмэгтэй болно гэдгийг сонсоод л бидний харилцаа хөндийрсөн. Түүний шийдвэр үнэхээр сонирхолтой санагдаж байсан. Би эхлээд итгээгүй ч хэсэг хугацааны дараа бүх зүйл үнэн болохыг мэдсэн. Миний санахаар хагалгаа их удаан үргэлжилсэн. Эмэгтэй болсон аавыгаа хараад миний урам минь хугарсан. Гэхдээ би түүний охин. Би түүнийг уучлах түүний сонголтыг хүндэтгэхийг хүсэх болсон” гэж хэлжээ.

 

Олимпийн аварга Брюс Женнер өнгөрсөн долоодугаар сард хагалгаанд орж, хүйсээ солиулсан юм. Хагалгаа долоон цаг үргэлжилсэн бөгөөд төлбөр нь 1.4 сая ам.доллар аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ