Селена өөрчлөгдөхийг хүсдэг

Дуучин Селена Гомез өчигдөр “1PM” радиод ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд өөрийнхөө гадаад төрхийг өөрчилж, илүү эмэгтэйлэг болохыг хүсдэг тухайгаа ярьжээ.
Селена “Миний бие галбир сайтай ч гадаад төрх минь хэтэрхий жоохон хүүхдийнх шиг. Намайг 16 настай мэт харагддаг гэдэг. Би өсвөр насны охин шиг харагдахаас залхаж байна. Би 23 настай. Гэтэл наснаасаа хэд дахин залуухан харагддаг. Би ахимаг насны эрчүүдтэй уулзахыг хүсдэг ч тэдний дэргэд дунд сургуулийн охин шиг харагдахаас ичдэг. Болдог бол нүүрнийхээ зарим хэсгийг өөрчлөхийг хүсдэг” гэж ярьсан байна.
Хөтлөгч, дуучнаас “Хэрвээ боломж олдвол нүүрнийхээ аль хэсэгт мэс хүргэхийг хүсч байна” хэмээн асуухад тэрбээр “хамар” хэмээн товчхон хариулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ