Виртуоз гитарчины тоглолт болно

img

 

Английн виртуоз гитарчин, ая зохиогч, дуучин  Жон Гомм энэ сарын 2-нд буюу ирэх лхагва гаригт монголчуудтай нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр болжээ. Энэ тухай мэдээлэл хүргэж түүнийг урьж авчирсан “Амантун” энтертайнментээс хэвлэлийн хурал хийв.

 

Жон Гомм нь 2014 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа аж. Виртуоз стилээр акустик гитар тоглохоос гадна гитар дээрээ бөмбөрийн цохиолт, басс, аялгууг хослуулан дуугаргадаг авьяастай гэнэ. Анх 2 настайгаасаа гитар сурч, 6 настайдаа анхны дуугаа зохиож байсан юм байна. Тэрбээр Азийн орнуудаар аялан тоглолт хийж буй аж. Энэ удаад  “Амантун” энтертайнментын урилгаар манай улсад тоглолт хийхээр ирээд байгаа юм. Тэрбээр “Би Монголын талаар ямар ч мэдээлэл, төсөөлөлгүй ирсэн. Монголчууд ч гэсэн намайг мэдэхгүй байх. Гэвч хөгжим биднийг холбож, маш гайхалтай хувь тохиолоор бид уулзаж байна”  хэмээв.

 

“Амантун” энтертайментын захирал Ц.Нацагдорж “Манай зүгээс хамгийн анх удаа дэлхийн хэмжээний уран бүтээлчийг эх орондоо урьж авчирлаа. Цаашид ч олон уран бүтээлчийг урих төлөвлөгөөтэй байна. Энэ нь дэлхийд Монгол улсыг таниулан сурталчлах ач холбогдолтой” гэв.

 

“The IVY” ресторонд ганцхан удаа тоглогдох тус тоглолтод “Шөнийн галт тэрэг” хамтлаг урилгаар оролцох аж.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ