Харригийн үс халзарч эхэлжээ
2015-12-01

Британийн ханхүү Харригийн үс халзарч эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Өмнөд Африкийн орнуудаар айлчилж буй бөгөөд өчигдөр сурагчидтай поло тогложээ. Түүний алхам тутмыг цаг алдалгүй фото хальснаа буулгаж буй зурагчид ханхүүгийн үс халзарч эхэлснийг мэджээ. Ханхүүгийн үс ардаасаа халзарч, харахад мэдэгдэхүйц болсон байна.

 

Дени гэх зөн билэгтэн 2008 онд “ханхүүг аав, ах шигээ халзан болно” хэмээн зөгнөж байжээ. Ийнхүү зөгнөл биеллээ оллоо хэмээн “www.telegraph.co.uk” сайт уламжлав.

 

 

Ханхүүгийн аав Чарльз болон ах Уильямын зулай хэсэг үсгүй, халзан билээ. Чарльзийн үс 1999 оноос халзарч эхэлсэн бол Уильямын үс 2005 оноос халзарч эхэлсэн юм.

 

“Уильямын том хүү Жорж Александр Луиг хүртэл халзан болно” хэмээн Дени зөгнөсөн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
haha hugjiltei zunch uu ugui yu, udamshlig zugnusun bolgood bdag haha
2015-12-01
Зочин:
ккк инээдтэй юмаа очиж очиж зөнч Дени үс халзрах удамын өвчнийг мэргэлээд айн .......
2015-12-01
зочин:
угаасаа европууд халцардагшдэ,
2015-12-01
Зочин:
ZUGNUUD BAIKH YUM BAIKHGUY . UDAM DAMJIDAG ZUIL SHUU DEE
2015-12-01