Өнөөдөр ”Хүсэл биелнэ”

img

"T.I" хамтлагийн дуучин Мөөжиг буюу СТА Д.Мөнх-Эрдэнийн анхны бие даасан "Хүсэл биелнэ" тоглолт өнөөдөр орой 19:00 цагт Тусгаар тогтнолын ордны тайзнаа тоглогдоно.

 

Түүний тоглолтод МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ Ч.Амаржаргал, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Болд, Э.Чулуунчимэг нар болон “Outlaw” хамтлаг оролцож, ая дуугаа өргөх юм. Мөн Мөөжигийн дахин амьдруулсан "Найзууд”, “Хувь заяаны галт тэрэг”, “Хайрын сарнай”, "Аж богдын харуул" болон шинээр туурвисан олон дуу энэ тоглолтод эгшиглэнэ.

 

Дуучин Э.Мөнх-Эрдэнэ хоёрхон настайдаа нүдний хорт хавдар гэх аймшигт өвчнөөр өвдөж, хорвоог харалгүй өдийг хүрсэн ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө уран бүтээлээ туурвисаар явна. 

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uynga:
vneher gaihaltai
2015-12-02