“Сувдан эрэг” киноны одод дотносчээ

Дэлгэцнээ 2001 онд гарсан “Сувдан эрэг” киноны одод болох жүжигчин Бен Аффлек, Кейт Бекинсэйл нарыг дотносч, үерхэх болсон хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй өнгөрсөн сард нөхрөөсөө салсан бол Аффлек гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа юм. Тэрбээр “эхнэрээсээ салаагүй” хэмээн мэдэгдэж буй ч тэдний харилцаа хөндийрсөн талаар гэрчүүд мэдээллэх болсон.
Аффлек, Кейт нарыг Испани улсад талархалын баярыг хамт тэмдэглэсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Мөн тэднийг Лос Анжелес хотноо хамтран амьдрах болсон талаар “TMZ” сайт уламжилжээ. Энэхүү мэдээллийг уран бүтээлчдийг агентлагууд батлаагүй юм. Жүжигчид кинонд хамтран тоглосныхоо дараагаас болздог байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ