Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн нарын хүмүүсийг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 268.1, 268.2, 269.1, 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Шалгагдаж буй албан тушаалтнуудад батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Уншиж байна |