“Ромео Жульетта” үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа

Улсын драмын эрдмийн театрын 85 дахь үзвэрийн жилийн нээлт Уильям Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгээр эхэлж, өнгөрөгч сарын турш үзэгчид шинэ “Ромео Жульетта”-г үзэхээр театрыг зорьж байсан.
Тэгвэл энэхүү сонгодог жүжиг үзэгчдийн хүсэлтээр энэ сард дахин тоглогдохоор болжээ. 1996 онд анх монголын театрын тайзнаа амилж байсан энэнхүү сонгодгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар шинэ дэг, тавилтаар үзэгчдэд хүргэсэн билээ.
Н.Наранбаатарын найруулсан “Ромео Жульетта”-г үзэж амжаагүй хүмүүс энэ сарын 17, 18-ны өдрийн 18:00 цагаас, 19, 20-ны 17:00 цагаас УДЭТ-ыг зориорой. Ромеогийн дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд О.Дөлгөөн нар тоглож байгаа юм.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ