Монгол киноны сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэнэ

img

Монгол Улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсний 80 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн ойд зориулан зохион байгуулж буй  “Монгол киноны шилдэг дуунууд” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр “Соёлын төв өргөө”-ний тайзнаа эгшиглэнэ. 

 

Хүндэтгэлийн тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Ө.Баярмагнай, Гавьяат жүжигчин Б.Дашдондог, Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг,  С.Жавхлан, Б.Ганчимэг, Х.Болормаа, Гавьяат багш Ц.Ерөө шавь нарын хамт, Төрийн соёрхолт Б.Мөнхболд нар урилгаар оролцох юм.

 

Мөн Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Баттулга, Д.Отгонжаргал, П.Өнөржаргал, А.Түмэн-Өлзий, С.Цогтсайхан, С.Сэрчмаа, Т.Баттогтох, Д.Жавхаасайхан, Б.Баярцэцэг, Ц.Баясгалан, О.Болдбаатар, Б.Нармандах , Дуучин Б.Хонгор, Л.Оюун-Эрдэнэ, Б.Мөнхбаяр, ХЦДБЧ-ын дуучин Э.Дүүриймаа, Д.Мөнгөнтуяа, Л.Болор-Эрдэнэ, Sweetymotion хамтлаг, ОХУ-ын гитарчин Александр Сага нар Ц.Намсрайжавын нэрэмжит “Монгол улсын филармони”, морин хуурын чуулга, ХЦДБЧ-ын дэргэдэх амьд хөгжмийн Хилчин хамтлагтай хамтран олон түмний зүрх сэтгэлд мөнхөрсөн монгол киноны дуунуудыг эгшиглүүлнэ.

Тоглолтын тасалбар 20.000, 25.000 төгрөгийн үнэтэй аж. 

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xcvxcvx:
cvxcvc
2015-12-05