Диаз хуримын ойгоо тэмдэглэв

img

Яг жилийн өмнө холливуудын нэрт жүжигчин Камерон Диаз өөрөөсөө долоон насаар дүү хөгжимчин Бенжи Мадден гэгчтэй хуримаа хийсэн билээ. Өнөөг хүртэл хуримын зураг нууц хэвээр байгаа юм. Тэгвэл хос хуримын нэг жилийн ойгоо Лос Анжелес хотноо тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд твиттертээ “Чи бол бурхны бэлэг” хэмээн зэрэг жиргэцгээжээ.

 

Хуримын дараахан жүжигчин бүсгүйг жирэмсэн болсон хэмээн хэвлэлүүд мэдээлсэн ч өчигдөр энэхүү мэдээллийг Мадден эрс үгүйсгэсэн байна. Тэрбээр “Бид хүүхэдтэй болохыг хүсч байгаа. Хараахан эхнэр минь жирэмсэн болоогүй байна” гэж мэдэгджээ.

 

Тэд 2013 оны есдүгээр сараас болзож, таван сарын дараа сүй тавьцгаасан юм. Хосын хурим 100 сая ам.долларын өртөгтэй болсон бөгөөд сүйт залуу, сүйт бүсгүйдээ 550 мянган ам.долларын үнэтэй бөгж бэлэглэсэн хэмээн хуриманд оролцсон дуучин Кейти Перри хэлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ