Дэлхийн мисс болох магадлалтай оролцогчид

img

“Дэлхийн мисс 2015” тэмцээний ялагч энэ сарын 19-нд тодрох билээ. БНХАУ-ын Саньяа хотноо финалын өмнөх шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагдаж буй. Интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар титмийн эзэн болох магадлалтай 10 гоо бүсгүйг танилцуулж байна.

 

 

Колумбын гоо бүсгүй

 

 

Тус улсыг төлөөлөн Мариа Алежандра Лопес гэх бүсгүй оролцож байна. Тэрбээр 1994 оны долоодугаар сарын 14-нд төржээ. Биеийн өндөр 178 см. Испани, Франц, Англи хэлтэй. Колумбын их сургуулийн инженерийн ангид суралцдаг.

 

 

Хонконгийн гоо бүсгүй

 

 

Хонконгийг төлөөлөн Лоуса Мак оролцож байна. Тэрбээр 1992 оны есдүгээр сарын 11-нд мэндэлжээ. Англи, Орос хэлтэй. Сэтгэл зүйч мэргэжилтэй. Өндөр 172 см.

 

 

Австралийн гоо бүсгүй

 

 

Австралийн гоо бүсгүйг Тесс Александр гэдэг. 1991 онд төрсөн. Биеийн өндөр 175 см. Англи, Итали хэлээр ярьдаг. Оддын хувийн дасгалжуулагч.

 

 

Британийн гоо бүсгүй

 

 

Британийн гоо бүсгүйг Наташа Хэммингс гэдэг. 1995 оны хоёрдугаар сард Лондон хотноо мэндэлсэн. Биеийн өндөр 175 см. Англи, Герман хэлтэй. Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй.

 

 

Германы гоо бүсгүй

 

 

Германы гоо бүсгүйг Албижона Мухарремаж гэдэг. Тэрбээр 1996 оны нэгдүгээр сард Польш улсад мэндэлжээ. Биеийн өндөр 175 см. Герман, Албани, Англи хэлтэй. Даатгалын мэргэжилтнээр суралцаж байна.

 

 

Индонезийн гоо бүсгүй

 

 

Тус улсыг төлөөлөн Мариа Харфанти оролцож байна. 1992 оны аравдугаар сард төрсөн. Биеийн өндөр 173 см. Индонез, Англи, Япон, Хятад хэлээр ярьдаг. Телевизийн найруулагч мэргэжилтэй.

 

 

Нигерийн гоо бүсгүй

 

 

Нигерийг төлөөлөн Уноаку Аняадике оролцож байна. 1994 оны арванхоёрдугаар сарын 9-нд мэндэлсэн. Биеийн өндөр 183 см. Хамгийн өндөр оролцогч. Англи хэлтэй. Сэтгэл зүйчээр суралцаж байгаа.

 

 

Украины гоо бүсгүй

 

 

Украины гоо бүсгүйг Кристина Столка гэдэг. 1997 оны нэгдүгээр сард төрсөн. Биеийн өндөр 173 см. Украин, Англи, Орос хэлтэй. Оюутан.

 

 

Тайландын гоо бүсгүй

 

 

Тус улсыг төлөөлөн Таняачанок Мооннинта оролцож байна. 1993 оны зургаадугаар сарын 30-нд төрсөн. Биеийн өндөр 170 см. Тайланд, Хятад, Англи хэлтэй. Сэтгүүлч мэргэжлээр суралцдаг.

 

 

Венеусэлийн гоо бүсгүй

 

 

Венеусэль улсыг төлөөлөн 24 настай Анаела Галанте Салерно оролцож байна. Испани, Англи хэлтэй. Модель мэргэжилтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za daa barag kolumb yum bishuu
2018-11-02
ЗОЧИН:
НАДАД АНХНЫ ХҮҮХЭН ХАМГИЙН ХӨӨРХӨН БАЙНА.БАГА ЗЭРЭГ МАХЛАГДУУ БИЕДЭЭ ТААРСАН.БАС ХУВЦАСЛАЛТ НЬ ҮНЭН ДАЖГҮЙ
2016-01-29
Зочин:
Ukarain
2015-12-11
Мөнхжаргал:
Украйн нь авчихаасай.
2015-12-09
Зочин:
niger ni unheer hoorhon ymaa
2015-12-09
Зочин:
Niger ni huurhun ym bna
2015-12-09
Бат:
Чамд л дажгүй юм байгаа биз,Олог улсад ориг хүүхэн л үнэлэгднэ Нүдэндээ оёостой хөхөндөө силиконтой монгол хүүхэн арчигднаа
2015-12-08
Бат:
Чамд л дажгүй юм байгаа биз,Олог улсад ориг хүүхэн л үнэлэгднэ Нүдэндээ оёостой хөхөндөө силиконтой монгол хүүхэн арчигднаа
2015-12-08
14:
ukraina хөөрхөн юм
2015-12-08
14:
ukraina хөөрхөн юм
2015-12-08
Зочин:
манай царай муут аль дээр хасагдсан
2015-12-08
Цог:
MOНГОЛ байх ёстой шүү дээ. дажгүй хүүхэн байсан яасын болоо?
2015-12-08
Бат:
Чамд л дажгүй юм байгаа биз,Олог улсад ориг хүүхэн л үнэлэгднэ Нүдэндээ оёостой хөхөндөө силиконтой монгол хүүхэн арчигднаа
Бат:
Чамд л дажгүй юм байгаа биз,Олог улсад ориг хүүхэн л үнэлэгднэ Нүдэндээ оёостой хөхөндөө силиконтой монгол хүүхэн арчигднаа
Зочин:
украин колумб хоёр давгүй шүү
2015-12-08
a:
hehe zarim n barag nasand hursen yumu llr gj haa saigvi miss miss geed mongold setguul garna ter ch miss ene ch miss yadargatai shasan buh hvn miss bolchhima hehe. deeres n ene teneg godognoson ohiduud yahara busgvi bolchdiin llr ene nasan dere huuhdeeree saihan huuhed shig givj baimar yum. odo eniig n harad mongol nugu haltaruud n bas duuraij nvvr ama budaad bar sawaar yawj ugnuduu buzar yumnud
2015-12-07
Зочин:
Украйны гоо бүсгүй түрүүлэх байхаа
2015-12-07
хэхэ:
за за сайхан л бүсгүйчүүд байна ер нь мисс шалгаруулна гэдэг бүтэхгүй ажил байна
2015-12-07
Зочин:
Монгол байхгүй юу
2015-12-07