Ч.Амарболд нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэллээ
Сонгуулийн дараахи үймээнээр амь үрэгдсэн таван хүний хэрэгт холбогдсон цагдаагийн экс удирдлага болох Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нар 21147006 дугаартай хавтаст хэрэгтэйгээ Ч.Хосбаяр шүүгчийн шийдвэрээр өчигдрөөс танилцаж эхэлжээ.
Уг хэргийг хяналтын шатнаас энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлсэн юм. Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцож гардан гүйцэтгэсэн гэсэн зүйлчлэлээр яллагдагчаар татжээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийнТусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр буруутгажээ.
Мөн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт зааснаар захирагч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэнүндсэндээ гурван зүйл ангиар ял төлөвлөөд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ