“Шударга ёсны шагнал”-ыг Л.Болормаа агсанд олголоо

"Transparency International" TББ-аас Шударга ёсны шагнал буюу "Transparency award 2015" шагналыг сэтгүүлч Л.Болормаа агсанд олгожээ. Түүний шагналыг охин нь өнөөдөр гардан авлаа.
"Transparency International" байгууллага нь "Шударга ёсны шагнал"-ыг бий болгож, энэ жилээс эхлэн олгож байхаар болжээ. Анхны шагналын эзнээр сэтгүүлч Л.Болормаа агсныг тодруулсан нь энэ юм. Түүнийг авлигын эсрэг нийтлэлүүд, уул уурхайн салбарын ил тод байдлыг сурвалжилсан тэмцэгч, эр зоригтой зан чанарыг нь үнэлж ийн шагнасан гэдгийг "Transparency International" байгууллагын төлөөлөл хэлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ