Анистон ээждээ туслахаас татгалзав

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистоны ээж Нэнси Доу эмнэлэгт хүргэгдсэн тухай “www.woman.ru” мэдээллээ. 2009 оноос Доугийн биеийн байдал эрс муудаж, хэд хэдэн удаа хагалгаанд оржээ. Тэрбээр өнгөрсөн онд “ELLE” сэтгүүлд “Би 80 наслаад үхнэ” гэж ярьжээ. Доу өдгөө 79 настай юм.
Анистон ээжийнхээ эмчилгээний төлбөрийг төлөхөөс эрс татгалзаж, эмнэлгээс өөр рүү нь залгахгүй байхыг хүссэн талаар гэрчүүд мэдээлэв. 16 жилийн өмнө тэдний харилцаа муудаж, Анистон саяхан болсон хуримандаа хүртэл ээжийгээ уриагүй юм. Учир нь 1999 онд Доу “Миний амьдрал эрээн” гэх номоо худалдаанд гаргасан билээ. Уг номонд Доу өөрийнхөө амьдралаас гадна охиныхоо хувийн нууцыг нэг нэгэнгүй өгүүлж, олны анхаарлыг татжээ.
Ном тэр ондоо “шилдэг 10 ном”-ын нэгээр шалгарсан юм. Номоос гадна Доу зээгээ харахыг хүсч, жүжигчин бүсгүйтэй байнга зөрчилддөг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ