Дэми Ловато тайзнаа унажээ

АНУ-ын Нью Йорк хотноо холливуудын залуу уран бүтээлчдийн “Jingle Ball” шоу зохион байгуулагджээ. Шоунд дуучин Селена Гомез, Тэйлор Свифт, Кардашианы эгч дүүс, “One Direction” хамтлагийнхан зэрэг 50 гаруй өсвөрийн одод оролцжээ.
Энэхүү шоуг диснейн од, дуучин Дэми Ловато хөтлөн явуулсан аж. Тэрбээр “Уучлаарай” гэх дуугаа дуулж байхдаа тайзан дээр унасан байна. Дуучин бүсгүй унасныхаа дараа дуугаа үргэлжлүүлэн дуулахаас татгалзаж, тайзны ар руу явсан байна.
Дэми Ловато тоглолтын дараа твиттертээ “Унахдаа ч сэтгэл татам. Унасны дараа нуруу минь их өвдсөн. Дуугаа зогсоосонд уучлаарай” гэж жиргэжээ.
Дэми өнгөрсөн аравдугаар сард Калифорни мужид зохион байгуулагдсан нэгэн үдэшлэгийн үеэр тайзнаас унаж, өвдгөө хүнд гэмтээсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ