Бандерас эхнэртээ нөхөн төлбөр өгөхөөр болжээ

Холливуудын нэрт жүжигчин Антонио Бандерас, Мелани Гриффит нар энэ оны эхээр салж буйгаа зарласан билээ. Тэд 1997 онд хуримаа хийсэн бөгөөд хүү, охинтой юм. Хосын салсан шалтгаан тодорхойгүй байгаа ч Мелани өнгөрсөн долоодугаар сард нөхрөө шүүхэд өгч, нөхөн төлбөр шаарджээ.
Лос Анжелес хотын шүүх шийдвэрээ гаргаж, жүжигчин эрийг экс эхнэртээ улиралд нэг удаа 65 мянган ам.доллар өгч байхаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрээс өмнө хос Лос Анжелес хотноо байрлах 19 сая ам.долларын үнэтэй тансаг харшаа худалдаж, мөнгөө тэнцүү хуваан авчээ.
Жүжигчин эр Аспен хотноо байрлах байшингаа эхнэр болон хүүхдүүддээ өгсөн байна. Тэрбээр байшингаасаа зөвхөн Мексикийн уран зураач Диего Риверагийн бүтээлийг авсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ