Барилгачин залуу СУИС-д төлбөргүй сурна

Монгол HD телевизээс зохион байгуулсан "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг барилгачин залуу А.Отгонбаяр СУИС-д төлбөргүй суралцахаар болжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр түүнд СУИС-д төлбөргүй суралцах эрхийг бичиг гардуулсан байна.
"Авьяаслаг монголчууд" шоуны үзэгчдээс баргил хоолойт барилгачин залуу хэмээх нэрийг авсан А.Отгонбаярын дуучин болох мөрөөдөл ийнхүү биелэлээх олох нь ээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ