”Эгшиглэнт чимээ” хамтлагт ирсэн ээлжит шагнал

img

 

"Авьяаслаг монголчууд шоуны ялагчаар тодорч, 100 сая төгрөгийн эзэн болсон "Эгшиглэнт чимээ" хамтлагийнхныг өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзлаа.  БСШУ-ны сайд тэдэнд “Шилдэг сурагч” батламж, гарын бэлэг гардуулсан байна.

 

Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “2012 онд анх намайг сайд болоход С.Жамъянхорол багш “Сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Сонсгол нь хөгжөөгүй хүүхэд л байдаг. Түүнийг нь зассанаар хүүхдийн бусад чадварууд зэрэг хөгждөг” гэж хэлж байсан. Хүүхэд бүрийг хөгжүүлж болдог гэдгийн тод жишээ бол манай С.Жамъянхорол багш” гэв.

 

Харин С.Жамъянхорол багш “Хүүхэд бүр ямар нэг авьяастай. Түүнийг нь нээж, хөгжүүлэх л чухал. 2012 оноос хойш “Зөв Монгол хүүхэд”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдээ бэлдэж уралдаанд орсон. Нэгдүгээр байранд орсондоо маш их баярлаж, шавь нараараа бахархаж байна. Мөн Гавьяат багш хэмээх эрхэм цолд тодорхойлсон Л.Гантөмөр сайдад баярлалаа” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Bagshiin hodolmor Unelegddgui. ene uraldaan bolj bj l ene bagsh garch irj bna.iim huuhede gsn bagsh zondoo bga. Aztai awyastai mundag bagsh
2015-12-16
Зочин:
I
2015-12-16
Baby:
Gantomoroo todorhoilood baih ium baihgui shuud gavyat tsoliig ni og chini ch ium bish chi uneleh dugneh shaardlaga baihgui ard Tumen jiriin bagshdaa ogch bgaamaa
2015-12-16
gerel nasan.:
Ta narta bayar hurgeed bagsh tanda eruul enh urt udaan naslarai gj erooeo. Ene shagnal uneheer ezde olsn shagnal bnaa.Gantomor saidaa tand ch mon Bayarlla.olon olon shudarga shagnaluud ar arasa eznee olh boltugai.
2015-12-16
zochin:
gabiyat bagsh uguhud ystoi bolohgui yum bhgui shdeee
2015-12-15
Зочин:
2012 онд энэ хүнтэй уулзаж, хийж байгаа ажлыг нь мэдэж байсан юм бол тухайн үед нь дэмжээд өгчихгүй одоо л мэдсэн юм шиг шагнаж гэнэ. сонгуулийн шоугаа далимдуулаад хийчих юм даа.
2015-12-15