Двайн Жонсон охинтой болжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсон өнгөрсөн сарын 12-нд инстаграмдаа найз бүсгүйнхээ гэдсийг барьж буй зургийг нийтэлж, удахгүй аав болох гэж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл жүжигчний найз бүсгүй Сура энэ сарын 15-нд амаржиж, охинтой болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Жүжигчин эр өчигдөр твиттертээ “Хайрт минь үгээр илэрхийлэхийн аргагүй гоо үзэсгэлэнг төрүүллээ. Үнэхээр хөөрхөн, өхөөрдмөөр. Түүний төлөө юу хийхээ мэдэхгүй байна. Гэхдээ ямар шалтаг шалтгаан хэлэхгүйгээр охиноо хайрлах болно” гэж жиргэсэн байна. Тэрбээр охиноо Лула хэмээн дууддаг гэнэ.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ