Афганистанд үүрэг гүйцэтгэсэн баг эх орондоо ирлээ

Дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ. Тэд Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн юм.
Дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай бүрэлдэхүүн энэ оны зургаадугаар сард Афганистан улсыг зорьсон юм.
Афганистан Улсад явуулж буй НАТО болон Эвслийн цэргийн хүчний II шатны ажиллагаа буюу “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай биелүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ