“Ертөнцийн мисс”-ийн ялагчийг буруу зарлажээ

img

Энэ оны “Ертөнцийн мисс” тэмцээний финалын үеэр андуурал гарч, титмийн эзнийг буруу зарласан тухай “www.mashable.com” мэдээллээ. Титмийн эзнээр Филиппинийн гоо бүсгүй Пиа Алонзо Уатрбаш шалгарчээ. Харамсалтай нь хөтлөгч ялагчийн нэрийг андуурч Колумбын гоо бүсгүй Ариадна Гутиеррез Аревалогийн нэрийг зарлажээ. Хөтлөгч нэрийг нь зарласны дараа өнгөрсөн оны ялагч Паулина Вега түүнд титмийг гардуулан өгчээ.

 

 

Харин хэсэг хугацааны дараа хөтлөгч “Бурхан, бурхан минь. Уучлаарай том андуурал гарчээ. Намайг уучлаарай. Ялагчийг буруу зарласан байна. Энэ жилийн “Ертөнцийн мисс”-ийн ялагчаар Филиппинийн гоо бүсгүй тодорчээ” гэж хэлсэн байна.

 

Хөтлөгчийг ийнхүү хэлсний дараа Колумбын гоо бүсгүй титмээ жинхэнэ ялагчид шилжүүлэн өгч, сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр “Би шаналж байна” гэж хэлжээ.

 

 

Тэмцээний дараа “Ертөнцийн мисс” тэмцээний үүсгэн байгуулагч Стив Харвей твиттер хуудсаараа дамжуулан олон нийтээс уучлалт гуйсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mmm:
Ene hachin philipin huhen awchihaj bgamuu inedteinbe columbia ni l awah bsiin bishvv
2015-12-22