Эрчим хүчний салбарт хийсэн бүтээн байгуулалт

2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар
Ерөнхий мэдээлэл
Санхүүжүүлж буй төсөл хөтөлбөрийн тоо: Эрчим хүчний 5 төсөл хөтөлбөр
Нийт олгосон санхүүжилт : 171.5 сая ам доллар
62.1 сая төгрөг
№ |
Төслийн нэрс |
Валют |
Олгосон санхүүжилт |
Ажлын гүйцэтгэлийн хувь |
Ашиглалтанд орсон/орох хугацаа |
|
1 |
Дулааны III цахилгаан станцын өргөтгөл |
ам.доллар |
35,000,000.00 |
100% |
2014 он 7 сар |
|
2 |
Дулааны IV цахилгаан станцын өргөтгөл |
ам.доллар |
68,868,785.99 |
100% |
2015 он 2 сар |
|
3 |
Амгалан дулааны станц |
Барих |
ам.доллар |
45,540,000.00 |
98% |
2015 он 10 сар |
Станцын туршилт, тохируулга хийх, ажиллагаанд залгах зардал |
төгрөг |
62,071,365.00 |
||||
4 |
Тавантолгойн цахилгаан станц |
ам.доллар |
14,816,251.00 |
Бэлтгэл ажил |
2017 |
|
5 |
Эгийн голын усан цахилгаан станц |
ам.доллар |
7,266,998.32 |
Бэлтгэл ажил |
2019 |
|
|
Нийт дүн |
ам.доллар |
171,492,035.31 |
|
|
|
төгрөг |
62,071,365.00 |
|
|
Дулааны III цахилгаан станцын өргөтгөл : 50.0 МВт Санхүүжилтийн хэмжээ: 35.0 сая ам.доллар (ЗГ-ын тогтоолын дүн 35.0 сая ам.доллар)
2014 оны 7 сард станцын өргөтгөл ашиглалтанд орсноор ЦЭХ-ний үйлдвэрлэл 28.0%-иар өсч, 2014 онд 2.0 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. |
Дулааны IV цахилгаан станцын өргөтгөл : 100.0 МВт Санхүүжилтийн хэмжээ: 68.9 сая ам.доллар (ЗГ-ын тогтоолын дүн 70.0 сая ам.доллар)
Өргөтгөлийн хэмжээ нь дотоодын эрчим хүчний хэрэглээний 10% -ийг хангана. Мөн ойрын 2 жилийн цахилгааны хэрэглээний өсөлтийг хаана. |
Амгалан дулааны станц:
300 Гкал/цаг Санхүүжилтийн хэмжээ: 45.5 сая ам.доллар – АДС барих (ЗГ-ын тогтоолын дүн 75.9 сая ам.доллар) 62.1 сая төгрөг – АДС туршилт (ЗГ-ын тогтоолын дүн 3.99 тэрбум төгрөг) Уг дулааны станц нь Улаанбаатар хотын зүүн бүсийг дулаанаар найдвартай хангаж, тухайн бүсд шинээр орон сууц барих боломжийг бүрдүүлнэ. |
Эгийн голын усан цахилгаан станц: 315 МВт Санхүүжилтийн хэмжээ: 7.3 сая ам.доллар (ЗГ-ын тогтоолын дүн 34.0 сая ам.доллар) ОХУ-аас эрчим хүчний импортод төлж буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх боломжтой болно.
|
Таван толгойн цахилгаан станц:
450 МВт Санхүүжилтийн хэмжээ: 14.8 сая ам.доллар (ЗГ-ын тогтоолын дүн 16.0 сая ам.доллар) Оюутолгойн эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо хангаж, БНХАУ-аас эрчим хүчний импород төлж буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх боломжтой болно. |
|
Үр дүн
Өмнө нь:
Уг төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж дуусахад:
Цахилгаан эрчим хүч:
Төвийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 882.2 МВт байсан ба Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн Дулааны III цахилгаан станцын өргөтгөл төсөл 2014 онд, Дулааны IV цахилгаан станцын өргөтгөл төсөл 2015 онд тус тус амжилттай хэрэгжсэний үр дүнд 1055.2 МВт болж өссөн. Мөн ЭГУЦС, ТТЦС төслүүд амжилттай хэрэгжсэнээр 1820.2 МВт болж өснө.
|
Станцууд |
Хүчин чадал |
Ашиглалтанд орсон он, насжилт |
Хамрах хүрээ |
1 |
Дулааны II цахилгаан станц |
21.5 МВт |
1961 он, 54 жил |
Нийт 2,300,000 хүн ам Улаанбаатар хот, Дархан хот, Эрдэнэт хот, Архангай, Булган Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл, Баянхонгор |
2 |
Дулааны III цахилгаан станц |
186 МВт |
1966 он, 49 жил |
|
3 |
Дулааны IV цахилгаан станц |
703 МВт |
1983 он, 32 жил |
|
4 |
Дарханы дулааны цахилгаан станц |
48 МВт |
1964 он, 51 жил |
|
5 |
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц |
28.8 МВт |
1985 он, 30 жил |
|
6 |
Салхитын салхин цахилгаан станц |
50 МВт |
2013 он, 2 жил |
|
7 |
Ухаа худагийн цахилгаан станц |
18 МВт |
2011 он, 4 жил |
|
|
|
1055.2 МВт |
|
|
Дулааны эрчим хүч:
Улаанбаатар хотын дулаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 1,585 Гкал/цаг байсан ба Дулааны III цахилгаан станцын өргөтгөлийн үр дүнд 100 Гкал/цаг, Дулааны IV цахилгаан станцын өргөтгөлийн үр дүнд 180 Гкал/цаг, Амгалан дулааны станцыг барьж байгуулснаар 300 Гкал/цаг-аар тус тус нэмэгдэж, 2,165 Гкал/цаг хүчин чадалтай болсон.
Төслүүдийн эдийн засаг, нийгмийн үр ашгийн талаар мэдээлэл төсөл тус бүрээр:
Тавантолгой цахилгаан станц
- Эрдэнэс Тавантолгой, Ухаа худгийн нүүрсний уурхайн эрчим хүчний нүүрсээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
- Оюутолгой төслийн цахилгаан худалдан авалтанд зарцуулж буй мөнгөн урсгалыг дотоодод үлдээх боломж нээгдэнэ.
- Станцыг төвийн эрчим хүчний сүлжээнд холбосноор улсын хэмжээний эрчим хүчний дутагдлыг нөхөхөд дэмжлэг болно.
- Өмнийн говийн бүсэд хэрэгжиж буй Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангана.
Эгийн голын усан цахилгаан станц
- Эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт цагт 60 МВт хүртэлх хүчин чадлын зөрүүг тохируулах шаардлагатай байдаг. ЭГУЦС ашиглалтад орсноор горим тохируулгын нөөц хүчин чадалтай болно.
- ТЭХС-ийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
- ТЭХС-д дутагдаж буй цахилгаан эрчим хүчийг ОХУ-аас импортолж байгаа импортын хэмжээг багасгаж, дотоодоос хангана. Уг импортын хэмжээ 2013 онд 24.9 сая ам.доллар, 2014 онд 27.4 сая ам.доллар байсан.
- Эрчим хүчний импортыг бууруулснаар эрчим хүчний хараат байдлыг бууруулна.
- Эрчим хүчний системийн нэг төрлийн эх үүсвэрээс бүрдсэн одоогийн бүтцийг сайжруулж, аваарын нөөц хүчин чадалтай болно.
- Агаарт хаягдах хүлэмжийн хийн ялгаруулалтыг жилд 709 мянган тонноор бууруулах байгаль орчинд ээлтэй эко төсөл юм.
Амгалан дулааны станц
- Улаанбаатар хотын дулаан хангамжийн систем найдвартай болно.
- “ДЦС 4” ТӨХК-ний ачаалал болон өсөн нэмэгдэж байгаа ачааллыг бууруулна.
- Дулаан хангамжийн системд өндөр хүчин чадалтай дулааны станцыг ашигласнаар гидравлик горим сайжирч, дулаан хангамжийн хүртээмж нэмэгдэнэ.
- Улаанбаатар хотын дулаан хангамжийн хүндрэлтэй бүс болох зүүн бүсийн 12, 13, 15, 16 дугаар хорооллын айл өрхүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдох бөгөөд тухайн бүсэд шинээр орон сууц барих боломж нээгдэнэ.
- Уурын 87 зуухыг хааж, дулааны улиралд нэмэгддэг агаарын бохирдлыг бууруулна.
Дулааны IV цахилгаан станц
- Шинэ эрчим хүчний эх үүсвэр (ДЦС-5) баригдах хүртэл өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангана. (Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 6-8% өсч байгаа ба шинээр баригдахаар төлөвлөгдөж буй цахилгаан станцуудын эхний ээлж 2016 оноос эхлэн ашиглалтанд орно. Тиймээс 2014-2016 онуудад хүчин чадлын дутагдалд орох төлөвтэй бөгөөд богино хугацаанд хэрэглээний өсөлтийг хангах боломжийг бүрдүүлнэ)
- Төслийн үр дүнд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.ц-аар нэмэгдэж, 250.0 мянган өрхийн хэрэглээ, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 400.0 мянган Гкал/ц-аар нэмэгдэх буюу 15.0 мянган өрхийн хэрэглээг тус тус хангах боломжтой болно.
- Станцын дотоодын хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2%-иар буурна.
Дулааны III цахилгаан станц
- ТЭХС-ийн цахилгаан болон Улаанбаатар хотын дулаан хангамжийн найдвартай байдал нэмэгдэнэ.
- Өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангана.
- Төслийг хэрэгжүүлснээр станцын 1 МВт/ц цахилгаан үйлдвэрлэх өртөг болон 1 Гкал дулаан үйлдвэрлэх өртөг буурна.
- Станцын хүчин чадлыг нэмэгдүүлснээр станцын эрчим хүчний үйлдвэрлэл 186 МВт, дулаан үйлдвэрлэл 585 Гкал/ц-д тус тус хүрэх бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн 17.5%, Улаанбаатар хотын дулааны хэрэглээний 32%-ийг хангах боломжтой болно.
- 2014 оны 7 сард станцын өргөтгөл ашиглалтанд орсноор ЦЭХ-ний үйлдвэрлэл 28.0%-иар өсч, 2014 онд 2.0 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ