Роберт Даунид өршөөл үзүүлжээ

img

АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Жерри Браун “Төмөр хүн” цувралын од жүжигчин Роберт Даунийг өршөөсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Жүжигчин эр 20 гаруй жилийн өмнө хар тамхи хэрэглэсэн, нуусан хэмээн цагдаагийнханд баригдсан юм. Амбан захирагч хар тамхины эмчилгээ хийлгэж, бүрэн эдгэрсэн гэх 91 хүнд өршөөл үзүүлсний нэг нь жүжигчин эр байжээ.

 

Дауни твиттертээ “Хар тамхинаас гарч, бусдад үлгэр дуурайлал үзүүлсэн учир өршөөл үзүүллээ” гэж жиргэсэн байна.

 

Албаны хүмүүсийн мэдээлснээр “Дауни ийнхүү өршөөлд хамрагдсанаар хар тамхичин гэх муу нэрнээсээ салахаас гадна сонгуульд оролцож, санал өгөх боломжтой болсон” гэжээ.

 

Жүжигчин эр 1996 оны арваннэгдүгээр сарын эхээр хар тамхинд донтсон бөгөөд машиндаа хар тамхи болон хууль бус галт зэвсэг тээвэрлэж явахдаа цагдаагийнханд баригдсан юм. Тэрбээр 1996-2000 оны хооронд 10 гаруй удаа хар тамхины эмчилгээ хийлгэж, 1999 оны наймдугаар сард нэг жил ял эдэлсэн билээ. Хэдий Дауни хар тамхинд донтож, олон удаа эмчилгээ хийлгэж, ял эдэлсэн хэдий ч 2010 оноос хойш “Форбес” сэтгүүлээс тодруулсан “Хамгийн баян уран бүтээлч”-ээр нэрлэгдэх болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
наймдугаар сард нэг жил ял эдэлсэн билээ
2015-12-25
Зочин:
ugui bailgui de
2015-12-25